Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-15 12:50:13

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ХХААГ-аас хонины гоц халдварт цэцэг өвчин, үхрийн гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг энэ оны 15-наас хийж эхэллээ.

Цэцэг өвчний тарилгыг нийт сумын 695 мянган хонинд, шүлхий өвчний тарилгыг халдварт өвчний голомттой байгаа Сүхбаатар, хэнтий аймагтай хил залгаа Дэлгэрэх, Өргөнө, Эрдэнэ сумын нийт 18.300 үхэрт  тарих аж.

Тарилгын ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу сумдын багийн Засаг дарга нар ахлан, зохион байгуулалт, хяналтын арга хэмжээг аван ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл Багийн Засаг дарга малчдад тарилга зохион байгуулах хэл хүргэх, малаа ойр байлгах, бусад бэлтгэл ажлыг хангах бөгөөд шаардлагатай мал бүрийг тарилгад хамруулж байгаа эсэхэд, хяналт тавьж байна. Тарилга 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ