Багш нар шинэ санаачлага, туршлагаа түгээн дэлгэрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-03-16 17:19:23

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Улаангом сумын Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн багш нар шинэ санаачлага, туршлагаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ сард бүтээлч ажлыг зохион байгуулж байна.

Үүний нэг нь тус сургуулийн Хими, биологийн ЗАН-ээс аймгийн төвийн 6  сургуулийн хими биологийн багш нараа оролцуулан туршилтын хичээлийг сурагчдад орж, хүүхдийн сонирхолд тулгуурлан мэдлэг бүтээхийг зорьж байгаа аж. Учир нь хүүхдүүд хими, биологийн хичээлээр олж авах мэдлэгийнхээ нэгээхэн хэсгийг багаараа туршилт хийж, химийн гайхалтай урвалыг нүдээр харах боломж бүрдэж байгаа юм. Химийн хичээлийн хувьд туршилт хийх нь хичээлийн чанарыг сайжруулахад нөлөөлөх хүчин зүйл болдог ч хичээлийн хэрэглэгдэхүүний хүртээмж хомс байдгаас тогтмол туршилтын хичээл орох боломжгүй хэмээн багш нар хэлж байв. Энэ ч утгаараа сурагчдын хувьд энэхүү туршилтын хичээлийг илүү сонирхон анхаарлаа хандуулсан байна.

Түүнчлэн Цогцолбор 1-р сургуулийн Физик газарзүйн заах аргын нэгдлээс багш нараа витаминжуулах аяныг өрнүүлжээ. Энэ хүрээнд улирлаа дагаад ажлын стресс ядаргаанаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөөг нийт багш нартаа өгч,  аминдэм болох витаминаар ажлын таван хоног үйлчилж байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ