Сурагчдын амралт 23-наас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-19 15:03:05

Дорноговь /МОНЦАМЭ. /БСШУС-ын сайдын шийдвэрийн дагуу аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралт энэ сарын 23-наас эхэлнэ.

Хөдөөгийн сурагчид хоёр долоо хоног амрах бөгөөд хичээл ирэх дөрөвдүгээр сарын 05-нд эхлэх хуваарь гарчээ.

Харин  нэгээс хоёрдугаар ангийн сурагчдын дөрөвдүгээр улирлын амралт тавдугаар сарын 25-наас, гурваас тавдугаар ангийн сурагчид зургадугаар сарын 01-нээс, дунд, ахлах ангийн сурагчид зургадугаар сарын 08-наас тус тус амрах аж.

Дорноговь аймгийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн шинэ жилд 22 сургуульд 12500 орчим сурагч суралцаж байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ