МУИС-ийн элсэлтийн бүртгэл ирэх тавдугаар сарын 01-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-03-25 13:16:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил 40 гаруй мянган төгсөгч ЭЕШ өгөх тооцоог Боловсролын үнэлгээний төвөөс гаргаад байна. МУИС-ийн хувьд 2017-2018 оны хичээлийн жилийн элсэгчдээ ирэх тавдугаар сарын 01-нээс онлайнаар http://burtgel.num.edu.mn хаягаар бүртгэж эхэлнэ.

Энэ жилийн бүртгэл долдугаар сарын 03-ны өдрийн 18 цаг хүртэл явагдах юм.

Бүртгэлийн хураамжийн хувьд хотын таван бүрэлдэхүүн сургууль 9000 төгрөг, орон нутгийн хоёр бүрэлдэхүүн сургууль 1000 төгрөг төлөх юм.

Онлайнаар элсэлтийн системд бүртгүүлэхдээ Боловсролын үнэлгээний төвийн бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч, өөрийн хувийн мэдээлэл, утасны джгаар, и-майл хаягаа шалгаж баталгаажуулах хэрэгтэй аж.

Дашрамд мэдээлэхэд, өнгөрсөн жил тус сургуульд 3600 хүүхэд элсэн оржээ.

Ж.Болор

 

 

 

 

Холбоотой мэдээ