В.Путин Сочи хотноо “Валдай” клубт үг хэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2015-10-23 12:07:38

Оросын ерөнхийлөгч Путин Сочи хотноо чуулсан олон улсын мэтгэлцээний “Валдай “клубын ээлжит чуулганы хаалтын ажиллагаан дээр үг хэллээ.

Клубын ажиллагаанд 30 орны 130 шинжээч хуран цугларсан байв. Владимир Путин энд хэлсэн үгэндээ  орчин үеийн дайн ба энхийн концепц, терроризмын эсрэг тэмцэл болон Сирийн хямралыг зохицуулах сэдвүүдийг хөндөв. Ингэхдээ хамгийн гол акцент  Орос-Америкийн харилцаа болон АНУ-ын  байр  сууринд хамааралтай  байлаа. Ойрхи- Дорнодоос гадна Путин Пуужингийн довтолгооноос хамгаалах /ПДХ/ системийг хурц  шүүмжилсэн. Үүнтэй холбогдуулан Владимир Путин болон  өөрчлөн байгуулалтын үед  ЗХУ-д   АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан  ноён Жек Мэтлок нарын  мэтгэлцээн  онцгой  анхаарал татаж байв.

Владимир Путин дайн тулалдааны тулгамдсан асуудал, цөмийн зэвсэг эд бүхэн  тогтоон барих систем хэмээн  яриагаа  эхлүүлсэн. Тэр орчин үеийн дайн бол зэвсэгт мөргөлдөөн төдийгүй, мэдээлэл, эдийн засгийн болоод хориг арга хэмжээний дайн хэмээсэн юм. 

Сүүлийн үед ерөнхийлөгч Путин  АНУ-ын  хоёрдмол стандартыг буруушаан,  алан хядагчдыг тохуурхаж буйг шүүмжлэн,  уламжлал ёсоор энэ удаа  ч  мөн яриагаа үүнд хандуулсан.    Ерөнхийлөгч Путин “Биднийг хуурсан” гэж хатуухан хэлсэн бөгөөд ПДХС бол Ираны пуужингаас  хамгаалахын тулд бий болсон. Гэтэл Ирантай тохиролцоонд хүрч, тулгамдсан асуудлыг шийдсэн, харин пуужингийн эсрэг системийг хэн ч  хязгаарлах янзгүй байна” гэв. 

Тэрбээр АНУ-ын холбоотнуудыг өмөөрөв. Хориг арга хэмжээний шинэ дайны тухай өгүүлэхдээ ийн ярьсан.  Ерөнхийлөгч  яриандаа, өрнөдийн  олон банк, компаниуд  оросын эсрэг хоригийг хэрэгжүүлэхгүй, иймэрхүү  улс төрийн “сурталчилгаатай”  санал нийлэхгүйгээсээ болоод  шийтгүүлж  байна  гэлээ.

Путин яриандаа, Бид өнөөдөр Оросын мэтгэлцээний клубт хуран чуулж байна. Иймд би нэг юм асууя : Холбоотнууд ингэж болдог юм уу?, "Естой өөрийн дураар загнасан зарц нартаа л ингэж ханддаг байх”. 

Төлөөлөгчдийн дунд өөрчлөн байгуулалтын сүүл үед ЗХУ-д  АНУ-ын Элчин сайд байсан  86 настай ноён Жек Метлок байв. Тэр цөмийн зэвсгийн шинэ хөөцөлдөөний заналхийллийн тухай ярьсан. Тэр ЗХУ-ын задрал ерөөс сүйрэл биш гэх өөрийн бодлыг ярьснаас гадна дипломатч Орос улсын өнөөгийн ардчиллын тухай ч яриад авав. Төлөөлөгчдийг Америк-Оросын  харилцаа түгшээж байгаа тухай  болон 2007 онд Мюнхенд хэлсэн алдартай ишлэлүүдээсээ Путин иш   татаж байв. 

 Энэ жилийн  “Валдай” клуб бүхэлдээ гадаад бодлогын асуудлуудыг хэлэлцсэн. Орос улсын дотоодын  чанартай асуудал дан ганц эдийн засгийн асуудал байв. Украйны асуудлыг ярьсан боловч энд үндсэн сэдэв болоогүй. “Киев  тохиролцоогоо хэрхэн биелүүлж байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад  Путин  В.И.Ленинийг иш татжээ. “Хэлбэр нь зөв, агуулга нь доромжлол” гэжээ.  Хамгийн гол сэдэв болох Сирийн асуудлаар хариулахдаа “Энэ тухай  байнга янз бүрээр асуудаг.  Гол санаа бол  бид юуны өмнө терроризмын эсрэг тэмцэж байна. Ингэхдээ АНУ-ын зорилго бол Асадыг авч хаяхад байгаа  шүү дээ. Өмнө Венад өргөн яриа хэлэлцээ болох гэж байна гэлээ. Путин өчигдөр Москвад уулзаж ярилцсан Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай юу ярьсан тухай нууцаасаа дэлгэв. Асад  Орос улсыг  түүний  сөргөлдөгчид болох  “Лалын улсын” хэт даврагсдын эсрэг   тэмцэлд   туслахад нь  татгалзахгуй. Шүүмжлэл дан ганц Вашингтоны л эсрэг юм. Энд Европыг маш бага ярьлаа.  Гэхдээ дүгнэлт  хүнд хэцүү ч гэлээ   ирээдүйтэй байв. Эцэст нь цэргийнхэн  хүнд хэцүүг үл харгалзан  тохиролцоонд хүрсэн, магадгүй улстөрийн тал дээр ч тохиролцоонд хүрэх ч юм билүү.  

Москва хот. А.Огторгуймаа        

Холбоотой мэдээ