Москва Вашингтонтой хамтрахад бэлэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-23 13:42:42

МОСКВА. /Sputnik/. Оросын талаас АНУ болон бусад улсуудтай Сирийн хямралыг шийдвэрлэхээр хамтрахад бэлэн гэдгийг Европын Холбоонд суугаа Оросын байгын төлөөлөгч Владимир Чижов мэдэгдлээ.

Сирийн Засгийн газар “Лалын улс” зэрэг лалын хэт давруу үзэлтнүүд болон бүлэглэлүүдтэй тэмцсээр 2011 оноос хойш иргэний дайны байдалд байгаа билээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын хүсэлтийн дагуу Орос “Лалын улс”-д есдүгээр сарын 30-аас эхлэн агаарын цохилт өгөөд байгаа юм.

“Энэ асуудлыг шийдэхийг үнэхээр хүсч байгаа л бол АНУ болон бусад улстай хамтран ажиллахад бэлэн. Гэвч хоёр орны агаарын хүчний хамтын ажиллагааны санамж бичиг л өнөөг хүртэл хугацаанд АНУ-аас ирсэн цорын ганц эерэг хариу байлаа”  гэж Чижов "CNN"-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Өнгөрөгч мягмар гарагт Сирийн агаарын орон зайн аюулгүй байдлын санамж бичигт Москва, Вашингтон гарын үсэг зурсан билээ.

Ддайны дараа Сирид үйл ажиллагаа явуулах зорилго Оросод байхгүй бөгөөд Сирийн ард түмэн өөрсдийн ирээдүйг шийднэ гэж Чижов хэлжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ