Гэрлэх ёслолын ордон 5 нас хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-23 15:30:30

Өвөрхангай аймгийн Гэрлэх ёслолын ордон 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр үйл ажиллагаагаа  эхлүүлснээс хойш таван жил өнгөрч байна.

Энэ хугацаанд 200 гаруй хосын хуримын ёслолыг зохион байгуулж, гэр бүлийн боловсрол олгох 300 удаагийн сургалтыг 30000 гаруй хүнд өгч, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 40000 гаруй иргэдэд үйлчилсэн байна. Зөвхөн 2015 он гарсаар 50 гаруй хос гэрлэлтээ батлуулсны дотор зэргэлдээх аймаг, Улаанбаатар хотоос хосууд ирж хуримын ёслолоо үйлдэн гал голомтоо эхлүүлжээ.

Гэр бүл, хүний хөгжлийн төв буюу Гэрлэх ёслолын ордон нь Хуримын ёслол, Гэр бүлийн боловсрол олгох сургалт, Хоол үйлдвэрлэл, Фото студи зэрэг олон талын үйлчилгээг иргэдэд хүргэдэг бөгөөд цаашид хуримын ёслолыг баяжуулж, шинэлэг хэлбэрээр зохион байгуулах, сургалтын хүрээг өргөжүүлж Гэр бүлийн боловсрол олгох “Хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хоол үйлдвэрлэлээрээ бүх төрлийн багцын үйлчилгээнүүдийг нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ