Дахин өдөөн хатгавал хариу арга хэмжээ авах болно гэж Пхеньянд анхаарууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос цаашид өдөөн хатгасан үйлдэл хийсэн тохиолдолд тус улсыг шийтгэн цээрлүүлэх арга хэмжээг Өмнөд Солонгос болон АНУ авна гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч бөгөөд Ерөнхий сайд Хван Кё Ан анхаарууллаа.
Тэрбээр өнөөдөр АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенстэй хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдэл хийхдээ “хэрвээ Умард Солонгос дахин өдөөн хатгасан үйлдэл хийвэл БНСУ болон АНУ Пхеньяныг залхаан цээрлүүлэх арга хэмжээ авна” гэсэн байна.
Солонгосын хойгт THAAD буюу баллистик пуужинг амдан устгах дэвшилтэт системийг байрлуулах ажлыг аль болох хурдасгах талаар тэрбээр М.Пенстэй тохиролцжээ.
АНУ-ын дэд Ерөнхийлөгч М.Пенсийн Өмнөд Солонгост хийх гурван өдрийн айлчлал ням гарагт эхэлсэн юм. Тэрбээр Ази-Номхон далайн бүс нутгийн дөрвөн улсад хийх 10 хоногийн айлчлалынхаа хүрээнд Өмнөд Солонгост айлчилж байна.
Маргааш тэрбээр Япон улсыг зорино. АНУ-ын дэд ерөнхийлөгчийн хувиар тус бүс нутагт хийж буй түүний анхны айлчлалд дээрх хоёр улсаас гадна Индонез болон Австрали багтжээ.

Г.Доржханд