Нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд 150 мянган цэцэг тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-04-18 17:23:49
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй, Үйлчилгээний газар нь Дархан хотын ногоон байгууламжийг хариуцдаг. Эднийх жил бүр дунджаар төрөл бүрийн 110-150 мянган цэцгийг нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд тарьж арчлалт хамгаалалтыг хийдэг байна. Энэ жил тус хотын нийтийн эзэмшлийн зам талбайд тариалах найман нэр төрлийн 13-15 өнгийн 150 мянган цэцгийг Ургамал, Газар тариалангийн хүрээлэнгийн хүлэмжид үрслүүлжээ.
Өмнөх жилүүдэд тус НААҮГ нь өөрийн гэсэн өвлийн хүлэмжгүйгээс шалтгаалж багагүй бэрхшээлтэй тулгардаг байсан. Харин уг асуудлыг аймгийн удирдлагууд шийдвэрлэж өгснөөр дараа жилээс эхлэж өөрийн гэсэн хүлэмждээ олон нэр төрлийн цэцгээ тариалах боломжтой боллоо гэж тус газрын тохижилтын инженер Д.Ханджаргал ярилаа. Тэрбээр: “Бид энэ жил УГТЭШХ-гийн өвлийн хүлэмжид тарьж үрслүүлсэн цэцгүүдээ ирэх зургадугаар сарын 1-10-ий хооронд Дархан хотын нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд суулгах ажлыг хийхээр тарих газрынхаа хөрсийг хөндөн сийрэгжүүлж тэгшлэх зэргээр бэлтгэлээ хангаж байна” гэв.  
                                                                                                                                                      Б.Норовсамбуу                              
Холбоотой мэдээ