"Snapchat" аппликейшн 3D хэмжээст дүрслэлийг нэвтрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
sarnai@montsame.mn
2017-04-19 12:32:17
НЬЮ-ЙОРК. /BBC/. "Snapchat" аппликейшн эргэн тойрноо 3D хэмжээсээр харах боломжтой шинэ дүрслэлийг нэвтрүүлсэн байна. Та өөрийн эргэн тойронд харагдаж буй зүйлтэй харилцаж, хариу үйлдэл үзүүлэх боломжтой болжээ.
 
Тухайлбал, та ямар нэг үг маш томоор бичихэд дэлгэцэн дээр бодит дүрс болон гарч  ирэх жишээтэй. Мөн та газар дээр цэцэг ургуулж ч болно. Энэхүү снапчатын шинэ өөрчлөлтүүдийг та одоо идэвхжүүлэх боломжтой бөгөөд өдөр бүр шинэ шинэ зүйлийг снапчат дээрээ туршиж болох нь ээ.
 
Нийгмийн сүлжээн дэх өрсөлдөөн дунд бидний анхаарлыг хамгийн их татаж буй зүйл бол Снапчат болоод байгаа бөгөөд Инстаграм болон Фэйсбүүк түүнтэй төстэй өөрчлөлтийг өөрийн сүлжээндээ оруулах боллоо.  
 
Үүнийг хэрхэн ашиглах вэ?
 
Та "Snapchat"-ын камерыг нээсэн бол дэлгэц дээр дарж шинэ харагдах байдал буюу дүрснээс сонгоно. Дэлгэцээ дээш нь юмуу доошоо чирч гарч ирсэн зүйлийг холдуулж ойртуулж болно. Гарч ирсэн зүйл дээр удаан дарж хөдөлгөснөөр түүний байршлыг өөрчилж болно.
 
Дэлгэцний хаа нэгтээ дарснаар тухайн зүйлийг өөрийн бодит ертөнц дээр байрлаж буй мэтээр харна. Таныг анх удаа энэхүү 3D хэмжээст дүрсийг ашиглах үед 3D гар дүрс гарч ирэн яаж хэрэглэхийг зааж өгөх болно. Танд шинэ шинэ орчныг мэдрүүлэхийн тулд тухайн дүрсүүд тодорхой хугацаанд өөрчлөгдөн шинэчлэгдэж байх болно.
Х.Сарнай

 


Холбоотой мэдээ