АНУ-ын хөлөг онгоцууд Умард Солонгосоос хол зайд байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН./ВВС/.АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц болон бусад байлдааны хөлөг онгоц Умард Солонгосыг чиглэн яваагүй, харин эсрэг зүгт явсан гэж дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин энэ сарын 8-нд мэдэгдэл хийхдээ “Умард Солонгосын өдөөн хатгалгад хариу өгөхийн тулд нисэх онгоц тээвэрлэгч “Carl Vinson” хөлөг онгоц тэргүүтэй байлдааны хөлөг онгоцуудаа АНУ Солонгосын хойг руу илгээлээ” гэж мэдэгдсэн юм.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин энэ сарын 8-нд мэдэгдэл хийхдээ “Умард Солонгосын өдөөн хатгалгад хариу өгөхийн тулд нисэх онгоц тээвэрлэгч “Carl Vinson” хөлөг онгоц тэргүүтэй байлдааны хөлөг онгоцуудаа АНУ Солонгосын хойг руу илгээлээ” гэж мэдэгдсэн юм.
Тус улсын Ерөнхийлөгч Д.Трамп мөн өнгөрсөн долоо хоногт “тэнгисийн цэргийн хүчнийхэн Солонгосын хойгийг зорьсон” гэж мэдэгдсэн билээ.
Гэтэл АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний цохилтын бүлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Солонгосын хойгоос бүр холдож, Зондын хоолойгоор дамжин Энэтхэгийн далай руу явжээ.

Энэ мэдээлэлтэй холбогдуулан АНУ-ын армийн Номхон далайн командлал өчигдөр мэдэгдэл хийхдээ “Австралитай хамтран хийж буй сургуулилтаа эхлээд дуусгах шаардлагатай байсан. Цохилтын бүлэг одоо тушаалын дагуу Номхон далайн баруун хэсгийг /Солонгосын хойгийг/ чиглэн явж байна” гэжээ.
Сүүлийн долоо хоногуудад Умард Солонгос болон АНУ-ын харилцаа эрс хурцдаад байгаа бөгөөд цохилтын бүлгийг Солонгосын хойг руу илгээсэн гэсэн мэдээлэл гарсны дараа “АНУ Пхеньянд цохилт өгч магадгүй” гэсэн таамаглал гарч эхэлсэн юм.
Умард Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Хан Сон Рёл даваа гарагт “ВВС” телевизэд ярилцлага өгөхдөө “хэрвээ АНУ манай улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулбал бид цөмийн цохилтоор хариу барих болно” гэж анхааруулсан билээ.
Г.Доржханд