“СӨХ”-гүй хоёр хороолол байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-19 14:23:11
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт шинээр ашиглалтад орсон зарим орон сууц “Сууц өмчлөгчдийн холбоогүй” байна. Тодруулбал, орон сууцны хоёр хороолол огт СӨХ-гүй байна.
Энэ нь тухайн орон сууцнуудын орц, гадаах тоглоомын талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажил “эзэнгүйдэх” шалтгаан болж байна.  Иймд тухайн орон сууцны оршин суугчид өөрсдөө хурлаа хийж СӨХ-той болох санаачилгаа гаргах хэрэгтэй гэж АЗДТГ-ын ХОХБТХ-ийн СӨХ хариуцсан мэргэжилтэн хэллээ. Мөн СӨХ байгуулах хүсэлтээ Баян-Өндөр суманд хүргүүлэх хэрэгтэй гэнэ. Тухайн хороололд 501-ээс дээш өрх амьдарч байгаа тохиолдолд СӨХ байгуулах боломжтой ажээ. Иймд шинээр баригдаж байгаа орон сууцны өрхийн тоо үүнд хамааралтай байдаг юм.
Харин СӨХ-гүй байгаа орон сууцнуудын цэвэрлэгээ үйлчилгээг барилгын компани хоёр жилийн хугацаатай хариуцах үүрэгтэй байдаг ажээ.
 
Б.Оюун-Эрдэнэ
 
Холбоотой мэдээ