Архивын улсын үзлэгээр 93, 3 хувийн үнэлгээ авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-10-24 14:11:48

Архивын улсын үзлэгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 93, 3 хувийн үнэлгээ авчээ.

Монгол Улсын Засгийн газрын энэ оны тавдугаар сарын 18-ны өдрийн 195 дугаар тогтоол, Ерөнхий сайдын энэ оны 124 дүгээр захирамжийн дагуу архивын улсын үзлэгийн комисс ШШГЕГ болон бусад анги, албад энэ сарын 12-16-ны өдрүүдэд ажиллаж, энэ сарын 20-ны өдөр нэгдсэн дүнгээ гаргалаа.

Тус улсын комиссын бүрэлдэхүүний үзлэг, шалгалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг 93,3 хувийн  үнэлгээтэй дүгнэснийг албан ёсоор танилцуулж, цаашид анхаарах чиглэлээр зөвлөмж өгөв. 

Б.Туул

Холбоотой мэдээ