500 кг жинтэй эмэгтэй жингийнхээ талыг хасчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-04-21 09:33:09
ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Дэлхийн хамгийн хүнд биетэй эмэгтэй гэгдэж байсан Египетийн иргэн Эман Абд эль Аты Энэтхэг улсад жин хасах хагалгаанд орсноор 250 кг жинтэй болжээ.

Эман Абд эль Аты 500 кг жинтэй байсан бөгөөд хэт хүнд биетэй учраас 25 жилийн турш гэрээсээ гарч чадаагүй гэж түүний ар гэрийнхэн ярьсан юм.

Тэрбээр хоёр сарын өмнө Энэтхэгийн Мумбай хотын “Saifee” эмнэлэгт жин хасах хагалгаанд орсон билээ.

Эман Абд эль Аты одоо тэргэнцэр дээр суух боломжтой болсон гэж тус эмнэлгийн бариатрикийн буюу өөхлөх өвчлөлийг анагаах мэс заслын эмч нар мэдэгдэв.  Мөн тэрбээр удаан хугацаагаар суух боломжтой болсон гэнэ.

Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд “дэлхийн хамгийн хүнд жинтэй эмэгтэй” гэж албан ёсоор бүртгэгдсэн Полин Поттер АНУ-д амьдарч байна. 2012 оны долдугаар сард хэмжих үед тэрбээр 293.6 кг жинтэй байжээ.
Г.Доржханд
 

 
Холбоотой мэдээ