Иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-24 21:42:50

Хүн ам, гэр бүлийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд Арвайхээр сумын хэмжээнд Өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулсан 100 өрхийн иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг нь дээшлүүлэх зорилготой сургалтын төлөвлөгөөг  Аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран боловсруулан баталжээ.

Уг сургалтын төлөвлөгөөг өрхийн үнэлгээнд үндэслэн боловсруулсан бөгөөд нийт 8 төрлийн сургалтыг зохион байгуулж иргэдийн эрүүл мэндийг дэмжин ажиллахаар төлөвлөөд байна.

Одоогийн байдлаар Арвайхээр сумын 100 өрхийн 46 иргэн хамрагдаж, 10 сарын 8-ны өдөр “Орчны эрүүл мэнд болон ундны усыг гэрийн нөхцөлд хэрхэн зөв хадгалж, хэрэглэх вэ” сэдэвт 1 дэх удаагийн сургалтыг, 10 сарын 15-ны өдөр “Идэвхитэй хөдөлгөөн болон зөв зохистой хооллолт”, “Архи тамхины хор уршиг”, “0-5 настай хүүхдийн эрүүл мэнд” сэдэвхи 2 дахь удаагийн сургалтуудыг амжилттай зохион байгуулаад байна.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ