Он дамнан хийгдэж байгаа зарим ажил дуусах шатандаа орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-24 22:14:19

 Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар Увс аймагт хэрэгжих 47 төсөл арга хэмжээнд 12103.3 сая төгрөгийн эх үүсвэрийг санхүүжүүлэхээр баталсан билээ.  Тэгвэл өнгөрсөн онд Увс аймгийн Засаг даргад 33 төсөл, арга хэмжээний 9811.5 сая төгрөгийн эрх шилжиж иржээ.

Энэ дагуу аймгийн Худалдан авах ажиллагааны алба 23 арга хэмжээнд нээлттэй тендер, 6 арга хэмжээнд харьцуулалтын аргаар тендерийг зохион байгуулсан байна. Худалдан авах ажиллагааны үр дүнд нээлттэй зарласан ч оролцогч ирээгүйн улмаас 6 сумын төвийн тохижилтын ажлын гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн аж. Аймгийн хэмжээнд эрх шилжиж ирсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнээс 4 арга төсөл арга хэмжээний тендерийг тухайн байгууллага нь зохион байгуулсан байна.

  Увс аймгийн Засаг даргад эрх шилжсэн ирсэн 33 хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнээс 22 нь ондоо багтаж хэрэгжсэн ба бусад нь хэрэгжилтийн шатандаа явж байна. Тухайлбал, Тэс сумын айл өрх, албан байгууллагын цэвэр, бохир ус, дулаанд холбох, цэвэрлэх байгууламжийн ажил, Давст, Зүүнхангай, Баруунтуруун сумдын төвлөрсөн дулаан хангамж гүйцэтгэх ажил энэ сарын сүүлчээр дуусах юм.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ