Манделагийн хамтран зүтгэгч ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТНЬЮ-ЙОРК. /BBC/. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын /ӨАБНУ/ сайд асан Токио Сексвэйл Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа мэдэгджээ.
Өдгөө 62 настай Сексвэл арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг алдартай тэмцэгч байсан бөгөөд Нельсон Манделагийн хамт торны цаана хоригдож байсан улс төрийн хоригдол юм.
2009-2013 онд тэрбээр ӨАБНУ-ын Засгийн газарт хүн амын суурингуудын асуудал эрхэлсэн яамыг тэргүүлж байжээ.
Токио Сексвэйл авлигын дуулиан улмаас албан тушаалаасаа огцорсон Зепп Блаттерын албан тушаалын төлөө өрсөлдөх тав дахь нэр дэвшигч болсон байна.
Бусад нэр дэвшигчдийн дотор Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ ерөнхийлөгч Мишель Платини болон Иорданы хунтайж Али бин аль-Хусейн байгаа юм. Платини гол өрсөлдөгчид тооцогдож байсан боловч түүнийг хөрөнгө мөнгө завшсан хэрэгт сэжиглэн 10 дугаар сарын эхээр ФИФА-гийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас 90 хоногоор огцруулсан юм.
ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгууль 2016 оны хоёрдугаар сарын 26-нд болно.
Д.Жаргал