Улаанбаатарт 13-15 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-04-26 08:07:25
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа Алтайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж сэрүүхэн байна.
 
2017 оны 04 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар  баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 6-11 хэм, Алтайн өвөр говиор 16-21 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд   6-11 метр. 13-15 хэм дулаан байна.
Холбоотой мэдээ