Балканы хойгоор дамжин нэвтэрч буй цагаачдын урсгалтай тэмцэх төлөвлөгөөг батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-26 15:13:00

БРЮССЕЛЬ. /TASS/. Бельгийн нийслэл Брюссель хотод яаралтай зохион байгуулсан Европын Холбооны /ЕХ/ дээд хэмжээний уулзалтын үеэр цагаачлалын хямралтай тэмцэх ээлжит төлөвлөгөөг баталжээ. ЕХ-ны удирдлагууд энэ удаа Балканы хойгоор дамжин нэвтэрч байгаа дүрвэгсдийн урсгалтай тэмцэхээр болсон байна.

Уг уулзалтад зөвхөн Турк болон Балканы хойгийн орнуудаар дамжин Унгар, Словени улсын хилд хүрдэг “Балканы хойгийн чиглэл”-тэй хамаатай улсуудын удирдагчид оролцжээ.

“Балканы чиглэл”-ээр дамжин нэвтэрч байгаа цагаачдын урсгалтай тэмцэх төлөвлөгөө нь 17 заалттай байна. Дээд хэмжээний уулзалтын үеэрээ Европын удирдлагууд юуны өмнө улс орнуудын хооронд газар дээрх байдлын талаар мэдээлэл солилцож, хоорондын үйл ажиллагаагаа зохицуулж байхаар тохиролцжээ. Үүнээс гадна, “дүрвэгсдийг түр хоргодох байр, хоол хүнс, эмнэлгийн тусламж, ундны усаар хангахаар” тохиролцсон байна.  

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ