Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсооно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өнгөрсөн оны байдлаар 453 болж 19 хувь өссөн бөгөөд үүнээс 24 нь төрийн алба хаагч байна. Үүнтэй холбоотойгоор Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас “Согтуу-1”, “Согтуу-2” арга хэмжээг зохион байгуулжээ.
Энэ хүрээнд зөвхөн 1-р улирлын байдлаар л гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 237 зөрчил гарсанаас 185 нь Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын иргэд, 6 нь төрийн албан хаагчид байгаа юм.
Иймд тус аймгийн ИТХ-ын 2017 оны 01-р сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоол болон Засаг даргын мөрийн хөтөлбөрийн “Архидалтгүй Хэнтий” дэд хөтөлбөрийн хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилсан сэргийлэх үүрэг бүхий олон нийтийн эргүүлд төрийн болон ТББ-уудыг хамруулах, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд төрийн албан хаагчдын манлайллыг нэмэгдүүлэх, зөрчил гаргасан алба хаагчдад хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөгджээ.
Олон нийтийн эргүүлд тус аймгийн ИТХ, ЗДТГ, Авто тээврийн газар, Онцгой байдлын газар, ШШГА, ШША, Хэрлэн сумын ЗДТГ, Хан Хэнтий чуулга, Харгуй ТӨХК, “Чацаргана” авто сургууль, БХТН-ийн авто сургууль зэрэг байгууллагууд хамрагдан ажиллаж байна.

Д.Одонтунгалаг