ДЭМБ-ын хуралд Тайванийг оролцуулахгүй байж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ. /Reuters/. Хятад улс зөвшөөрөхгүй бол энэ сарын сүүлчээр болох ДЭМБ-ын жил тутмын уулзалтад Тайванийг оролцуулахгүй байж магадгүй.
Тайвань нь 1971 онд НҮБ-аас гарсан хэдий ч ДЭМБ-ын жил тутмын уулзалтад сүүлийн найман жилийн турш ажиглагчийн хувиар оролцсон юм.
Тайванийн Эрүүл мэндийн салбарын албаны хүмүүс өчигдөр мэдэгдэл хийхдээ “энэ сарын 22-нд Женев хотод болох ДЭМБ-ын жил тутмын уулзалтад Тайванийг оролцуулахгүй байж магадгүй. Бидэнд урилга ирүүлээгүй байна” гэв.
Харин ДЭМБ-ын албаны хүн хэлэхдээ “Тайванийг оролцуулах эсэхийг одоо хэлэлцэж байна” гэлээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “БНХАУ болон Тайванийн хооронд байгуулсан хэлэлцээрт тулгуурлан Тайванийг ДЭМБ-ын уулзалтад урих эсэхийг жил бүр шийддэг. Хоёр тал тохиролцоонд хүрээгүй учир Тайваньд бид урилга илгээгүй байна” гэв.

Г.Доржханд