МАН-ын бүлэг хуралдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг одоо Төрийн ордонд хуралдаж байна.
Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэж байгаа аж.
УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийн хүрээнд өнгөрсөн сарын 29-30-ны өдрүүдэд уг санал асуулгыг Төрийн ордонд явуулсан юм. Тус санал асуулгаас гарсан зөвлөмж одоогийн байдлаар УИХ-д хүргэгдээд буй.
УИХ нь дээрх зөвлөмжийг харгалзан үзэх бөгөөд хэрхэн шийдвэрлэсэн талаар Зөвлөлдөх зөвлөл болон олон нийтэд мэдээлэх юм. Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуультай давхцуулан хийх чигтэй байгаа тул бүлэг хэлэлцэж байна.
Б.Туул