Туркийн нисэх онгоц Грекийн хилийг нэвтэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-28 10:15:55

АФИН. /Sputnik/. Даваа гарагт Туркийн цэргийн 20 нисэх онгоц Эгийн тэнгис дээгүүр Грекийн агаарын хилд цөмрөн орсон нь Афины Нислэгийн мэдээний бүсийг зөрчсөн сүүлийн тохиолдол хэмээн  Грекийн хэвлэлд мэдээлжээ.

Грекийн тэнгэрт үзэгдсэн Туркийн онгоцны тоо мэдээллийн эх сурвалжаас хамааран өөр өөр байна. 

Мэдээллийг албан ёсоор нотлоогүй бөгөөд Туркийн агаарын цэргийн хүчин Грекийн агаарын хилд үе үе зөвшөөрөлгүй нэвтэрдэг байна.  Аравдугаар сарын эхээр Эгийн тэнгисийн дээгүүр нэвтэрсэн Туркийн F-16 онгоцуудыг амдан сөнөөхөөр тийрэлтэт сөнөөгч онгоц яаралтай илгээж байсан юм.

2015 оны наймдугаар сар хүртэл Туркийн 101 цэргийн онгоц нийтдээ 1306 удаа агаарт зөвшөөрөлгүй нэвтэрснийг Грекийн удирдлагууд тэмдэглэсэн байна. Гэвч 2014 оны нэгдүгээр сард ойролцоогоор мянган удаа зөвшөөрөлгүй нэвтэрсэн үзүүлэлттэй харьцуулбал энэ удаа цөөрсөн нь харагдаж байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ