Хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн байгаль орчин болон хууль хяналтын байгууллага хамтран 06-р сарын 20 хүртэл хөдөлгөөнт эргүүл, шалгалт хийж байна.
Агнуур, ойн нөөц газруудад хууль бус ан агнуур, мод бэлтгэлийн үйл ажиллагааг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцоход чиглэсэн шалгалтыг хөдөлгөөнт хэлбэрээр хийх, төв суурин газар руу чиглэсэн замд эргүүл пост ажиллуулж байна. Мөн энэ үеэр иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу шалгалт хийхээр төлөвлөсөн байна.
-Хамтарсан шалгалт ой нөөцтэй суманд 2 чиглэлд гарч ажиллана. Шалгалтын бүрэлдэхүүнд сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, цагдаагийн ажилтнууд оролцож байгаа учир зөрчил, дутагдлыг газар дээр нь шийдвэрлэж боломжтой байгаа. Хориотой арга, зэвсэг хэрэгслээр ан, амьтан агнах, барих, үүр, ичээг ухах зэрэг зөрчил гарах магадлал их. Мөн ойгоос зөвшөөрөл, эрхийн бичиггүй буюу зөвшөөрсөн хэмжээнээс илүү мод бэлтгэх зэрэг зөрчил ихэвчлэн гардаг учраас цаг үеийн шаардлагаар энэ хамтарсан эргүүлийг ажиллуулж байна гэж аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Х.Энхбаяр ярьсан юм.

М.Батжаргал