"Сайхан бичигтэй Өмнөговьчууд" аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-22 21:11:22
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Сайхан бичигтэй Өмнөговьчууд" аян 2017-2020 онд өрнүүлэн хос сайхан бичигтэн болох зорилт тавиад байна.
Монгол хэл бичгийн хуулийн хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, сайхан бичигтэй байсан ахмадуудынхаа уламжлалыг сэргээн өвлүүлэх зорилготой уг аян багш нар болон 5-9 дүгээр ангийн хүүхдүүдийн дунд хэрэгжих юм. 
Энэхүү аяны хүрээд багш нар сурагчдынхаа өмнө самбарт зөв сайхан бичиж үлгэрлэх, крилл болон үндэсний бичгийг унших хурдыг сайжруулах, багш нар шавь нараа сайхан бичүүлж байгаа арга туршлагаа хуваалцах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах юм. Мөн жил бүр сайхан бичгийн уралдаан зохион байгуулж байхаар болсон бөгөөд энэ жилийн сайхан бичигтэн уралдааныг зарласан бөгөөд дүнгээ 6 дугаар сарын нэгэнд олон нийтэд зарлах ажээ.  
Сайхан бичигтнийг шалгаруулах ажилд багш н.Дамбаа, н.Цоодол, н.Сүнжмаа, н.Оюунчимэг нар  сурагч, багш нарын ахмад багш нарын ажлын хэсэг ажилласан байна.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ