Хөдөөгийн иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-22 23:43:57
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Эрүүл мэндийн төв, сумын ИТХ-тай хамтран Тэмээтийн 1дүгээр баг, Баянгийн 2дугаар багийн иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлжээ.
Тус сумын Мэс заслын их эмч Б.Энхжаргал, эмчлэгч их эмч Д.Сармандахаар ахлуулсан ажлын хоёр хэсэг гарч, багууддад ажиллаж нийт 120 өрхөд хүрч үйлчилсэн байна. Их эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгээр өвчлөл харьцангуй бага байсан ч иргэдийн дунд артерийн даралт ихсэлт, бөөр, нурууны үрэвсэл зэрэг өвчнүүдэд зонхилон тохиолдож байсан бөгөөд эмэн эмчилгээ, зөвлөгөө өгч ажиллажээ.
Их эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт 200 шахам хүн хамрагдсан бол бага насны 30 хүүхэд, өндөр настан 37, жирэмсэн 9 иргэн хамрагджээ. Үүнээс артерийн гипертинзи, чихрийн шижингийн хэв шинж-2 үзлэгт 40 иргэн хамрагдсан бөгөөд нийт иргэдэд ЭМТ-ийн талаарх танилцуулгыг хүргэж, ойрын үед зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн байна.
Мөн үеэр хачигт халдвар, давсны хэрэглээ, менингоккт өвчний талаар мэдээлэл өгч, өрхийн тоогоор гарын авлагыг тараажээ. 
                                                                                                                                                           Б.Мөнхзул
Холбоотой мэдээ