2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-26 17:58:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны Монгол Улсын төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны  төсөөллийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар төслүүдийг гишүүдэд танилцуулсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан С.Чинзориг, Д.Лүндээжанцан нар  байр сууриа илэрхийлсэн юм.
Дараа нь дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар 2018 оны Монгол Улсын төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсөөллийн төслийн хэлэлцэхийг дэмжив.  Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн эцсийн найруулгыг сонгосноор өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв. 
Н.Туяа
Холбоотой мэдээ