Шүүхийн шилдэг ажилтнууд өнөөдөр тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-30 11:55:01

 Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монголын шүүхийн ажилтнуудын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран зохион байгуулж буй  'Шүүхийн захиргааны ажилтны мэргэжил, ур чадварын улсын уралдаан"-ы аваргууд өнөөдөр тодорно.

Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж буй бөгөөд эхний шатанд Монгол Улсын нийт шүүхийн захиргааны 601 ажилтан оролцсоноос хоёрдугаар шатанд 84 ажилтан мэргэжил, ур чадвараараа шалгарч үлдсэн юм. 

Харин хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Шүүхийн сургалтын "Баяндөхөм” төвд болж байна. Уралдаанд оролцогсод өчигдөр эссе бичлэг, ярилцлагын шалгалтаа өгчээ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ