“Манчестер Юнайтед” дэлхийн хөлбөмбөгийн хамгийн үнэ цэнэтэй клубээр шалгарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА./TASS/. Аудитын "KPMG" компанийн гаргасан тооцоогоор, Английн “Манчестер Юнайтед” клуб дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгийн клубээр шалгарчээ.
Тус компаниас гаргасан жагсаалтад Английн клуб 3,186 тэрбум еврогоор үнэлэгдэн тэргүүн байрт бичигдсэн бөгөөд ингэснээр өнгөрсөн оны тайланд нэгдүгээр байрыг хуваалцаж байсан Испанийн “Реал”-ыг /3,057 тэрбум евро/ ардаа орхижээ. Чансааны гуравдугаарт 2,8 тэрбум еврогийн үнэтэй Испанийн “Барселона” клубыг орсон байна.
Энэхүү жагсаалтыг ашигт ажиллагааны түвшин, нэр хүнд, цэнгэлдэх хүрээлэнгийн орлого, телевизийн шууд нэвтрүүлэг, спортын чадавхи боломж гэсэн таван шалгуур үзүүлэлтээр гаргажээ.
KPMG компани нь зөвлөгөө өгөх болон аудитын үйлчилгээ үзүүлдэг Ernst & Young, PwC, Deloitte Touche Tohmatsu гэсэн дэлхийн хамгийн том дөрвөн компанийн нэг юм.
“Манчестер Юнайтед” баг 2015/16 оны тоглолтын улиралд Английн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байранд орсноос гадна Английн цомын аварга болсон юм. Харин өнгөрсөн тоглолтын улиралд тус клуб улсын аварга шалгаруулах тэмцээнд зургадугаар байрт орсон хэдий ч Английн супер цом, Английн лигийн цом, Европын лигийн тэмцээнд түрүүлжээ.

О.Барс