Хүйтэн дайнаас үлдсэн 27 пуужин алдагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-10-29 14:32:26

ВАШИНГТОН. /Sputnik/. Европ руу 30 жил гаргасны дараа 1992 оноос АНУ-ын арми хүйтэн дайны үеийн “Lance” баллистик пуужинг хэрэглэхээ больсон байна. Түүнээс хойш 6 метрийн урттай 27 баллистик пуужин алга болжээ.

Арми “Lance” хэрэглэхээ болиод 20 жил өнгөрсний дараа 1.5 тон жинтэй уг зэвсгүүдийг хадгалж байсан Алабама муж улсын армийн агуулахаас алга болсныг өнгөрсөн жил тогтоосон байна.
“ABC” телевизийн сүлжээний салбар “WAAY-TV”-ийн мэдээлснээр 2014 онд нэгдсэн тооллого хийх хүртлээ зохих удирдлагууд уг пуужингууд агуулахын урд хэсэгт байсныг мэдээгүй байна.

Төв мэдрэлийн системд нөлөөлдөг нейтрон цэнэгт хошуутай “Lance” баллистик пуужинг хүний амь насанд аюултай ч дэд бүтцэд хамгийн бага хохирол учруулахаар бүтээсэн байна. 

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ