Оросын ОБЯ-ны 43 дахь цуваа Донбассыг зорино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-29 14:46:06

МОСКВА. /TASS/. Оросын Онцгой байдлын яам /ОБЯ/ хүмүүнлэгийн тусламж бүхий 43 дахь цуваагаа Донбасст илгээнэ.

“Донецк, Луганск мужийн оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж хүргэх автомашины цуваа Оросын ОБЯ-ны Донской аврах төвөөс 10 дугаар сарын 29-ний өглөө хөдөлнө” гэж тус яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Украины зүүн нутагт 100 гаруй автомашин ихэнх нь хүнсний бүтээгдэхүүн болох 1100 гаруй тонн хүмүүнлэгийн тусламж хүргэнэ.

Хүмүүнлэгийн цувааг долоо хоног хүрэхгүй хугацаанд бүрдүүлжээ. Тусламжийн ачаа урьдын адил Оросын янз бүрийн бүс нутгийн олон нийтийн байгууллагууд болон үйлдвэрчний эвлэлүүдээс ирсэн  байна.

Оросын ОБЯ Донбасст байнга тусламж хүргэж байгаа юм. Ирэх сард гурван цуваа илгээлэхээр төлөвлөж байна.

2014 оны наймдугаар сарын дундаас хойш тус яамны 42 цуваа Луганск, Донецкийн оршин суугчдад 51 мянга гаруй тонн хүмүүнлэгийн тусламж хүргэжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ