Арабын зарим орнууд Катартай тогтоосон дипломат харилцаагаа тасалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА./TASS/. Бахрейны хаант улс, Саудын Арави, Египет улсууд Катартай тогтоосон дипломат харилцаагаа таслахаар шийдвэрлэжээ.
Бахрейны Гадаад хэргийн яамны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд "манай улс хөрш Катар улсаас ЭСЯ-ны ажилтнуудаа бүгдийг нь эргүүлэн татаж байна" гэж дурджээ.
“Катар улсын зүгээс Бахрейны хаант улсын аюулгүй байдал, тогтвортой байдлыг алдагдуулахад чиглэсэн үйлдлээ зогсоохгүй байгаа, мөн тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан өдөөн хатгалга явуулж, терроризмыг дэмжиж, Бахрейн улсад эмх замбараагүй байдал бий болгох зорилгоор Ирантай холбоотой бүлэглэлүүдэд санхүүгийн тусламж үзүүлж байгаа” зэрэг нь дипломат харилцаагаа таслах шийдвэр гаргахад хүргэсэн байна.
Үүний сацуу “Саудын Аравийн эрх баригчид олон улсын хууль тогтоомжоор баталгаажсан өөрт оногдсон бүрэн эрхээ эдлэн, улс орноо терроризм, хэв давруу үзлийн аюул заналхийллээс хамгаалахын тулд Катар улстай дипломат харилцаагаа таслахаар шийдвэрлэлээ” гэж Саудын Аравийн Гадаад хэргийн яамны “Twitter” сүлжээн дэх албан ёсны хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.

О.Барс