Хос тэжээлт автомашины татварыг буцаан олгоход нэг тэрбум төгрөг шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанд оролцсон гишүүдийн хувьд төлөгдсөн байгаа онцгой албан татварын буцаан олголтыг журамд хэрхэн тусгах талаар тодрууллаа.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “2017 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хуулийн төсөл батлагдах хүртэл хугацаанд хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан албан татварыг татвар төлөгчид буцаан олгоно. Ингэхдээ нэгдүгээрт, хуулийн төсөл батлагдах хүртлэх хугацаанд импортолж оруулж ирээд онцгой албан татварыг төлсөн нөхцөлд буцаан олгоно. Хоёрдугаарт, импортолж оруулж ирээд онцгой албан татвар төлсөн ч автомашинаа борлуулж амжаагүй байгаа компанид буцаан олголтыг хийнэ. Гуравдугаарт, дээрх хугацаанд импортолж оруулж ирээд онцгой албан татвар төлж авто машинаа борлуулсан байвал тухайн автомашиныг худалдан авсан иргэнд буцаан олголт хийхийг Засгийн газраас батлах журамд тусгана” гэж хариулав.
Ингээд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал “Энэ хуулийг 2016 оны зургадугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэснийг, төслийн нэгдүгээр зүйлийн “2017 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны зургадугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив. Мөн төлөгдсөн онцгой албан татварыг буцаан олгох журмыг Засгийн газар батлахаар тусгалаа.
Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хэлж буйгаар Гаалийн ерөнхий газарт хураан авч улсын төсвийн орлого болгон бүртгэсэн татварыг буцааж өгөхөд гаалийн болон НӨАТ нийлээд нэг тэрбум орчим төгрөг болох судалгаа байгаа аж.
Тавдугаар сарын 1-нээс эхлэн хос тэжээлт болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос хамаарч 375 000-6,675,000 төгрөгийн онцгой албан татвар төлөөд байгаа юм.

Н.Туяа