Шаардлага хангаагүй засварын газрыг хаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-30 10:42:38

Нийслэлийн Онцгой байдлын газар Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа авто засварын газар, авто үйлчилгээний газарт шалгалт хийв.

Шалгалтад 199 обьект хамарснаас дүрэм, норм, стандартын холбогдох заалт хангаагүй 1191 зөрчил илэрчээ. Эдгээрээс  158-ыг нь газар дээр нь арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулсан бол бусдад нь хугацаатай даалгавар өгчээ. Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай “Алтан өргөө” сууц өмчлөгчдийн холбооны орон сууцны 72-ын "А", 73-ын "А" барилгын доод зоорийн хэсэгт  байрших авто машины гарааш, иргэн Н.Пүрэвдоржийн авто засварын газар зэрэг шаардлага хангаагүй зарим засварын үйл ажиллагааг түр зогсоолоо. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ