МАН-ын бүлэг БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарыг томилохыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-08 15:48:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын томилгооны асуудлыг хэлэлцлээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нь Ж.Батсуурийн орны хүнээр ШУА-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, академич, доктор, профессор Г.Чулуунбаатарыг томилох саналаа гаргасан.

МАН-ын бүлэг тус асуудлыг хэлэлцээд дэмжсэн байна. Ингэснээр уг асуудал УИХ-ын түвшинд хэлэлцэгдэхээр болж байна.

 

Б.Туул

Холбоотой мэдээ