Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 13:28:28

Эрдэнэдалай сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг сумын ИТХ- аас гаргаж, Ашигт малтмалын газарт саналыг хүргүүлэхээр болсон байна.

“Монгол алт мак” ХХК- д тус сумын 6-р багийн Мөрөндэлгэр хэмээх газар 9017 га, “Дарцагтын шил” ХХК- д 4- р багийн Овоо хэмээх газар 499 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаар Ашигт малтмалын газраас албан тоотоор мэдээлэл ирүүлснийг сумын ИТХ- ын ээлжит 11 дүгээр хуралдаанаао хэлэлцсэн байна. ИТХ- ын төлөөлөгчид дээрхи газруудад ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгохоос татгалзсан санал гаргажээ.

Мөн энэ хурлаар Эрдэнэдалай сумын тусгай хэрэгцээнд 5 хэсэг газрын 17324 га газрыг багтаах санал хэлэлцэгдэж, төлөөлөгчдийн олонхийн саналаар батлагдсан байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ