Их Британийн хүн ам 2039 онд 74.3 сая хүрнэ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-10-30 13:32:18

ЛОНДОН. /Xinhua/. Их Британийн хүн ам өнгөрсөн жилд 64.6 сая байсан нь ирэх 25 жилд 9.7 саяар өсөж, 2039 он гэхэд 74.3 сая болно гэж тус улсын Үндэсний статистикийн газар тайландаа дурджээ.

2027 он гэхэд Их Британийн хүн ам 70 сая хүрэх ажээ. Ирэх 25 жил дэх Их Британийн хүн амын өсөлтийн 51 хувийг цагаачид бүрдүүлэх бол үлдсэн 49 хувийг ердийн буюу төрөлт бүрдүүлнэ гэж тайланд бичсэн байна.

2024 он гэхэд Их Британийн хүн ам 4.4 саяар өсөж, 69 саяд хүрнэ. Энэ нь урьд нь таамаглаж байсан үзүүлэлтээс 249 мянгаар илүү юм.

Харин хүн амын дундаж нас 2014 онд 40 байсан нь 2024 онд 40.9, 2039 онд 42.9 болох ажээ.

2039 он гэхэд Их Британийн 12 иргэний нэг нь 80 давсан настай байна гэж таамагласан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ