Наранбулаг суманд цэргийн бэлтгэл сургалт явагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас дайчилгааны бэлтгэл нөөцийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг Наранбулаг суманд энэ сарын эхний 10 хоногт багтаан явууллаа.
Сургалтыг Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн инженерийн дарга ахмад Ц.Янжив ирж удирдсан байна. Цэргийн бэлтгэл сургалтанд хамрагдагсад сургалтанд суухын зэрэгцээ Алдар багийн Хүртийн зам, Хужирт багийн Шавартын хөндийн замыг шинээр гаргах ажид дайчлагджээ.

Б.Замбал