Америкчуудын 60 гаруй хувь нь Оросын талаарх Д.Трампын хандлагыг таашаахгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН./TASS/. Америкчуудын 60 гаруй хувь нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Орос-Америкийн харилцаанд хандаж буй байдлыг таашаахгүй байна. “Gallup” социологийн судалгааны албанаас явуулсан санал асуулгаар Цагаан ордны тэргүүний Оростой харилцах харилцаанд хандаж буй байдлыг санал асуулгад оролцогчдын ердөө 30 хувь нь дэмжжээ.
Уг судалгааны явцад АНУ-ын Засаг захиргаанд тулгамдаж буй хамгийн чухал 10 асуудлыг хөнджээ. Эдгээр 10 сэдвийн хүрээнд Ерөнхийлөгч Д.Трамп ганц ч асуудлаар иргэдийнхээ олонхын дэмжлэгийг авч чадаагүй байна. Санал асуулгад оролцогчдын 46 хувь нь терроризмтой тэмцэх чиглэлээр хийж буй Ерөнхийлөгчийн ажлыг дэмжиж, 53 хувь нь дэмжээгүй бол эдийн засагтай холбоотой шийдвэрүүдийг нь 45 хувь нь дэмжиж, 53 хувь нь дэмжсэнгүй.

Бүхэлдээ АНУ-ын Ерөнхийлөгчийн нэр хүндийн үзүүлэлт энэ санал асуулгаар 38 хувьтай гарчээ.
6 дугаар сарын 7-11-ний хооронд явуулсан уг судалгаанд орон даяар оршин суугаа насанд хүрсэн 1009 хүн хамрагдсан байна.
О.Барс