Гэмт хэргийн 80 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Оны эхний 5 сарын байдлаар Увс аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1244 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Эдгээр гэмт хэрэг, зөрчлийн 70-80 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой аж. Мөн хулгайн гэмт хэрэг өмнөх оноос эрс өссөн бөгөөд хулгайн хэргийн 32,3 хувийг иргэдийн өмчийн хулгай, 56,5 хувийг малын хулгайн гэмт хэрэг эзэлжээ.
Гэмт хэргүүд ихэвчлэн шөнийн 22 цагаас өглөөний 6 цагийн хооронд үйлдэгдсэн байна. Иргэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн холбогдогч болох, захиргааны зөрчил гаргах, замын хөдөлгөөний хууль зүрэм зөрчих явдал их байгаа аж. “Он гарсаар архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 355 иргэн саатуулагдсан бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу шүүхээс 79 иргэнд 7-14 хоногоор баривчлах шийтгэл оногдуулсан.
Гэмт хэргийн улмаас 5 хүн харамсалтайгаар амь насаа алдсан бол иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 186 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд нөхөн төлүүлэлт нь 85 хувьтай байна” хэмээн аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ажилтан, ахлах дэслэгч Н.Оюунболд мэдээллээ.

Б.Замбал