Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Энэ жил Увс аймгийн нийт нутгаар хур тунадас бага орох төлөвтэй байна. Иймд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах ажлыг УЦОША-аас өнгөрөгч 5-р сарын 12-аас эхлүүлжээ. Төлөвлөгөөний дагуу 2017 онд уг ажлыг 5-8 удаа хийх юм байна.
Үүлэнд нөлөөлж бороо оруулахад зардал мөнгө их хэмжээгээр ордог байна. Тухайлбал, нэг пуужин 335 мянга, 1 түлш 317 мянган төгрөгийн үнэтэй аж. Энэ жил хангамжинд 40 пуужин, 10 түлшний асуудлыг шийдвэрлэсэн бол аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 3 сая төгрөг шийдвэрлэжээ. Үүнийг ашиглан 5-8 удаа пуужин харваж бороо оруулах юм байна.
Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах ажлыг 2008 оноос Монгол Улсын бүх аймгууд хэрэгжүүлж эхэлсэн байна. Байгалийн жамаар орох хур тунадасны хэмжээ эрс багассан үед уг ажлыг мэргэжлийн байгууллага хийдэг аж. Ямартай ч хэт халалттай холбоотой үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах ажлыг эрчимжүүлэх юм байна.

Б.Замбал