Сирийн асуудлаарх Астанагийн уулзалт 7 дугаар сарын 4-5-нд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-20 10:09:57
АСТАНА./TASS/. Сирийн хямрал мөргөлдөөнийг зохицуулах олон улсын уулзалт Казахстан улсын Астана хотод 7 дугаар сарын 4-5-нд болно. Энэ тухай даваа гарагт Казахстаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны дарга Ануар Жайнаков мэдээллээ.

“Казахстан улсын Гадаад хэргийн яам ОХУ, Турк, Ираны Гадаад хэргийн яамдтай зөвшилцсөний үндсэн дээр “Астанагийн үйл явцын” хүрээнд Сирийн асуудлаарх өндөр түвшний олон улсын ээлжит уулзалт 2017 оны 7 дугаар сарын 4-5-нд Астана хотод болно” гэж Жайнаков мэдэгдэв.

Түүний хэлснээр, уулзалтад оролцогчид Астанад болсон өмнөх хэлэлцээрийн явцад хийсэн тохиролцоог биелүүлэх, Сирийн нутаг дэвсгэрт аюулгүйн бүс байгуулах үйл явцыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

“Байлдааны ажиллагааг зогсоох тохиролцооны баталгаа гаргагч орнууд болох Иран, Орос, Турк улс Сири дэх аюулгүйн бүсийн параметрүүдийг тогтоох баримт бичгүүдийг хэлэлцэн батлах, түүнчлэн хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэх, Сирид аюулгүйн бүс байгуулах тухай санамж бичгийн хүрээнд дэд бүтцийн объектуудыг сэргээн босгох асуудлуудыг хэлэлцэнэ” гэж Казахстаны ГХЯ-ны хэвлэлийн албаны дарга тодруулан хэллээ.
О.Барс 

 

 

Холбоотой мэдээ