Политехникийн коллеж дэргэдээ бизнес инкубатор төв байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Политехникийн коллеж дэргэдээ бизнес инкубатор төв байгуулж байна.
"Бид өөрсдийнхөө материаллаг бааз дээр суурилуулан бизнес инкубатор төвийг байгуулахаар зорьж байна. Манай төгсөгчид сургуулиа төгсөнгүүтээ ажлын байр хайхаасаа илүүтэй жижиг дунд бизнес эрхлэх боломжтой байдаг. Гэтэл эндээс төгсч гараад шууд бизнес эрхлэх гэхээр туршлага болон мэдлэг дутах асуудал байгаа юм. Тиймээс бид энэхүү төвийг байгуулахаар бэлтгэж байна" гэж Политехник коллежийн захирал А.Түвшинбаяр ярилаа.
Бусад аймгуудын хувьд Шейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Политехник коллежийнхоо дэргэд бизнес инкубатор төв байгуулсан байдаг. Харин Өмнөговь аймгийн хувьд тэд өөрсдийн нөөц боломжид тулгуурлан бизнес инкубатор төвийг байгуулж байна.

Одоогийн байдлаар байр болон хэрэгцээт материаллаг баазаа бэлдэж байгаа бөгөөд ирэх намар үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Энэхүү бизнес инкубатор төв нь бизнес санаагаа хэрэгжүүлж чадахгүй байгаа иргэдэд арга зүйн зөвлөгөө өгдөг бөгөөд тухайн бизнес хөлөө олонгуут дараагийн бизнес эрхлэхээр төлөвлөсөн хэн нэгнийг хөтөлдөг байна.
Д.Мишигсүрэн