Хөвсгөлийн хүүхдүүд Нийгатад зочлов

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 11:06:38

Хөвсгөл аймгийн Засаг дарга, Нийгата мужийн захирагч хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд "Багш, сурагч солилцоо" хөтөлбөр хэрэгжиж Хөвсгөлийн сурагчид Нийгатад зочлов.

Өнгөрсөн 8 сард Японы Нийгата мужын 2 багш, 8 сурагч ирж Хөвсгөл далайгаар аялж, Мөрөн сумын сургуулиудын үйл ажиллагаа, нүүдэлчний соёл, түүх дурсгалын газруудаар аялсан бол энэ сарын 26-30-ы өдрүүдэд Хөвсгөлийн багш сурагчид Нийгата мужид зочилж байна.

Хөвсгөл аймаг гадаад харилцаагаа өргөжүүлэн хамтран ажиллаж буй орны нэг нь Япон улсын Нийгата муж юм.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ