Бэлчээрийн даац хэтэрч өөр суманд мал өвөлжүүлэхээр ярьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 12:20:34

Ховд аймгийн Мөст сум мал аж ахуйн дөрвөн багийн малчин өрхийн отор нүүдэл, хадлан тэжээл бэлтгэж, өвөлжөөний хашаагаа шинээр засаж, бууц сэндийлэх, хужир шүү бэлтгэн, хувийн бэлтгэлээ базаажээ.

Малчин өрхийн 90 хувь нь өвөлжөө, хаваржааны хашаанд засвар хийж, биометрийн аргаар бууц ариутган, өвс 300 тн, гар тэжээл 60 тн, хужир давс 460 тн бэлтгэжээ. Баян хайрхан, Улаантолгой багт шинээ тус бүр нэг худаг гаргаад байна.

Сумын өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсэг, цаг уурын өртөөний бэлчээрийн даац тодорхойлох ажил хийж үзэхэд Баянхайрхан, Хужирт багийн  бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч Улаантолгой багт мал өвөлжих, хаваржих боломжгүй байгаа нь тогтоогджээ. Бэлчээрийн 1 га-гийн ургац 2,4 цн байна.

Сумын 37 өрхийн 24161 толгой малыг зэргэлдээ Үенч, Алтай, Цэцэг, Манхан суманд өвөлжүүлэхээр гэрээ хэлцэл хийж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ