Украины цэргүүдийг АНУ энэ сард бэлтгэж эхлэхээр төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. Украины Зэвсэгт хүчний зургаан батальоныг энэ сарын 23-наас сургаж бэлтгэж эхэлнэ гэж Пентагоны эрх баригчид найдаж байгаа тухай Европ дахь АНУ-ын хуурай замын цэргийн командлалын албан ёсны төлөөлөгч Дональд Ренн мэдээлжээ.
Түүний хэлснээр, “Украины Батлан хамгаалах яамны тав хүртэл анги нэгтгэл болон Зэвсэгт хүчний нэг батальоныг тусгай ажиллагаа явуулахад сургаж бэлтгэх” сургалтыг Америкийн “Fearless Guardian” /“Эрэлхэг хамгаалагч”/ хөтөлбөрийн “хоёр дахь шатны” хүрээнд явуулахаар төлөвлөж байна.
“Дээр дурдсан зургаан батальоныг сургахаас гадна бид бүтэц зохин байгуулалтынх нь түвшнийг, мөн сургалтын төв болон боловсон хүчнийг хөгжүүлэхэд Украины Батлан хамгаалах яамтай хамтран ажиллана” гэж Ренн хэлээд өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Түүний тодруулснаар, сургалтын хоёр дахь шатыг “11 дүгээр сарын 23-нд эхлүүлэхээр төлөвлөж байна”.
Д.Жаргал