Хүн амины хэрэгт холбогдсон гурван цагдааг ажлаас нь халав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-02 15:58:33

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн гурван ажилтан “VENUS” бааранд нэгэн иргэнийг зодож амь насыг нь хөнөөсөн хэрэгт холбогдсон. Тэдэнд эрүү үүсгэн шалгаж байна.

Хохирогч "У" нь Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангид алба хаадаг байсан юм. Түүнийг зодож амь насыг нь хохироосон 5 хүний гурав нь ЦЕГ-ын Тусгай хэлтсийн хоёр ахлах дэслэгч, нэг ахлагч цолтой ажилтан байсан нь шалгалтаар тогтоогдсон. Уг хэрэгт холбогдсон  цагдаагийн гурван алба хаагчийг ажлаас нь чөлөөлжээ.  

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ