Гемодиализын эмчилгээг аймагтаа хийдэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Удаан хугацааны эмчилгээ шаардагддаг бөөрний орлуулах эмчилгээ буюу гемодиализийн эмчилгээг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гемодиализийн тасагт өчигдрөөс хийдэг болов.
Төв аймгийн иргэд урд нь гемодиалезийн эмчилгээнд хамрагдахын тулд улсын Нэгдүгээр төв эмнэлэг болон Өмнөговь аймаг руу зорьдог байсан юм. Өнөөдрийн байдлаар гемодиалезийн эмчилгээнд дөрвөн өвчтөн хамрагдаад байна.
Эрүүл мэндийн яамнаас хөрөнгө гаргаж, тус тасагт нэн шаардлагатай гемодиалезийн хоёр ширхэг аппаратыг дагалдах хэрэгслийнх нь хамт шийдвэрлэжээ.
Аймгийн хэмжээнд 120 орчим хүн хяналтад байдаг. Үүнээс гемодиализ эмчилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай 48 хүн дугаарлалгүй тусламж, үйлчилгээг боломж бүрдэж байгаа хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга С.Оюунцэцэг онцолж байв.
Дээрх үйл ажиллагааны нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тэргүүтэй төлөөлөгчид болон орон нутгийн удирдлагууд оролцсон юм.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, “Төв аймагт бөөрний дутагдалтай иргэдэд зориулсан гемодиализын тусламж үзүүлэх тасаг нээлтээ хийснээр 21 аймгаас 20 нь гемодиализын тасагтай боллоо. Одоо төр болон хувийн хэвшлийн 177 аппаратад 580 гаруй иргэн тусламж үйлчилгээ авч, амьдралын чанараа сайжруулж байгаад сэтгэл өндөр байна. Цаашид ард иргэдээ өвчилсөн хойно нь эмчлэх биш, өвчлөхөөс нь өмнө сэргийлдэг тогтолцоо бий болгох, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллах болно” гэв.

Т.Есүхэйтөмөр