Нисэх загварын нээлттэй тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төвийн бүсийн аварга шалгаруулах "Нисэх загварын нээлттэй тэмцээн" өнгөрсөн лхагва гарагт болж өндөрлөв.
Аймгийн Засаг даргын ивээл дор ес дэх жилдээ зохион байгуулагдсан чансаа өндөр нээлттэй тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн 40 гаруй тамирчин оролцож, таван төрлөөр өрсөлджээ.
Төвийн бүсийн аварга шалгаруулах нисэх загварын тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл болон, Монголын Нисэх загварын спортын хорооны тэргүүн Д.Батболд улсын шүүгч Амарсайхан, Гантулга, нар хүрэлцэн ирж тамирчдад амжилт хүсэн юм.
Насанд хүрэгчдийн F2B ангилалд тэргүүн байрыг Төв аймгийн тамирчин Ж.Баярбат, залуучуудын төрөлд F2B тэргүүн байрыг нийслэл хотын тамирчин З.Чингис, , өсвөр насны F2B ангилалд тэргүүн байрыг тамирчин Т.Төржавхлан хүртлээ. Харин RCC төрөлд Д.Дашдорж, F2D ангилалд Б.Дөлгөөн нар тэргүүн байрыг эзэлж төвийн бүсийн аваргууд болцгоосон юм.
Т.Есүхэйтөмөр