Орхон дахь Өвөрхангайчууд анхдугаар тэмцээнээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 16:27:18

Орхон аймагт ажиллаж амьдарч байгаа Өвөрхангайчуудын дунд Волейболын анхдугаар тэмцээн 10 дугаар сарын 25-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Уг тэмцээнийг Орхон аймаг дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн Залуучуудын холбооны залуус санаачлан зохион байгуулж, 9 багийн 80 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон байна.

Тэмцээнд Өвөрхангай аймгаас Арвайхээр, Хужирт сумын уугуул иргэд баг бүрдүүлэн очиж оролцсон бөгөөд тэргүүн байрыг Арвайхээрийн гуравдугаар баг, дэд байрыг Арвайхээрийн хоёрдугаар баг, гутгаар байрыг Хархорин сумын багууд тус тус эзлэлээ.

Мөн шатрын тэмцээн явагдаж, 30 гаруй тамирчид оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс хамгийн залуу тамирчин 13 настай, ахмад нь 85 настай байсныг зохион байгуулагчид онцлож байв. Шатрын тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Уянга сумын харъяат 85 настай, шатар, буудлагын спортын мастер Д.Лхагва, дэд байрыг Тарагт сумын харъяат Д.Элбэгбаяр, гутгаар байрыг Арвайхээр сумын харъяат Л.Алтангэрэл нар эзэлжээ. Эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Арвайхээр сумын харъяат шатрын спортын мастер Б.Даваасүрэн, дэд байрыг Хужирт сумын харъяат Ц.Хонгорзул, гутгаар байрыг Тарагт сумын харъяат, 70 настай Г.Лонжид н

Дашрамд дурьдахад Орхон аймаг дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл 1999 онд байгуулагдсан бөгөөд нутаг орон руугаа чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулсаар ирсэн юм. Нутгийн зөвлөлийн дэргэдэх Залуучуудын холбоо нь 2015 онд байгуулагдсан бөгөөд нутгийнхаа зон олны Сар шинийн нэгдсэн золгуут, Волейболын анхдугаар тэмцээнийг зохион байгуулаад байна. 

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ